Монгол Улсын хоккейн Лигийн аварга-2023 амжилттай боллоо

2023/02/17 16:17

1999 оноос хойш 24дэх жилдээ зохион байгуулагдаж буй Монгол Улсын хоккейн Лигийн аварга шалгаруулах тэмцээн-2023 маш өрсөлдөөнтэй, тааварлашгүй тоглолтуудтай болж өнгөрлөө.

2022 – 2023 оны улирлын Лигийн аварга багаар
“Бласт” баг /Аваргын цом , алтан медаль, 5.000.000₮/
“Шарын гол” баг / Мөнгөн медаль , 4.000.000₮ /
“Билэгтхүү” баг /Хүрэл медаль , 3.000.000 ₮ /
тус тус шалгарлаа.
Тэмцээний шилдэг тоглогчдоор
“Тэгш тоглогч”- Шарын гол багийн довтлогч , ОУХМ Н.Мишигсүрэн / Цом 1,000,000 ₮ /
“Шилдэг хаалгач”- Бласт багийн хаалгач , ОУХМ Б. Мөнхболд /Цом 1,000,000 ₮ /
“Шилдэг хамгаалагч”- Билэгтхүү багийн хамгаалагч , СМ Э. Энхсүх / Цом, 1,000,000 ₮ /
“Шилдэг довтлогч”- Бласт багийн довтлогч Бату Гендунов / Цом , 1.000.000₮ /
нар шалгарлаа.
2022-2023 оны МХХ Лигийн тэмцээнд
“Бласт”
”Шарын гол”
”Билэгтхүү”
“Багануур”
“Хангарьд” багийн 100 гаруй тамирчин, ОХУ-с 8 легионер тамирчид хурд хүчээ сорин өрсөлдлөө.