• Тоглолтын өдөр: 2022-05-28
  • Эхлэх цаг: 8: 00 AM
  • Хаалга нээх цаг: 10:00
  • Тасалбарын үнэ: 20,000₮ - 30,000₮

Сүүлт Одны Нууц мөсөн цирк

90 жилийн түүхтэй Монгол циркийн гайхалтай үзүүлбэрүүдийг мөсөн талбайтай хослуулан бүтээж буй МОНГОЛЫН АНХНЫ МӨСӨН ЦИРКИЙН ТОГЛОЛТ  хүүхэд багачууддаа зориулан  5 дугаар сарын 28, 29, 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд тоглогдох гэж байна.

Ерөнхий найруулагч: Бүжиг, циркийн мэргэжлийн сургуулийн циркийн тэнхимийн эрхлэгч, найруулагч Ю.Гэрэлбаатар

Уран бүтээлчид: Монголын Мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоо, Монгол Улсын консерваторын Циркийн мэргэжлийн сургуулийн уран бүтээлчид

Тоглолтод:

    • Уран нугаралт
    • Олс дээр явах тэнцвэрийн үзүүлбэр
    • Жонглёр
    • Агаарын цагираг
    • Дээсээр наадагчид
    • Агаарын нисэлт
    • Шидэлттэй банз

гэх зэрэг сонирхолтой үзүүлбэрүүд мөсөн циркийн тайзнаа хүүхэд багачуудаа гайхшруулна

Гэр бүл, найзуудтайгаа хамт аз жаргалтай дурсамжийг бүтээгээрэй.

ТОВЧ АГУУЛГА

Тал газарт сүүлт од унасанаар газрын хөрс, ургамал нь тэнгэрийн биеэтээс энергийг шингээн авч ер бусын онцгой увидас,  байгалын тогтолцоотой болжээ.

Учрал Цацрал хоёр мөсөн дээр тоглож байтал мөс цөмрөн аюулд орсноор хачин сонин, сонирхолтой адал явдал эхэлнэ. Айж сандарсан хүүхдүүдийг ер бусын хүч нуурны гүн дэх гайхалтай шидийн газарт аваачих болно!

Шидийн энерги тэр хоёроос аварсныхаа хариуд тусламж гуйсанаар үйл явдал цааш  хөвөрнө…

Учрал , Цацрал туслаж чадах болов уу….?

  • Тоглолтын өдөр: 2022-05-28
  • Эхлэх цаг:
  • Хаалга нээх цаг: 10:00
  • Тасалбарын үнэ: 20,000₮ - 30,000₮