Волейболын дээд лигийн аваргууд тодорлоо

2025/01/30 22:06

Монголын Волейболын Холбооны Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улиралын тоглолтууд 3 сарын турш амжилттай болж өндөрлөлөө.Энэ улиралд эмэгтэй Ховд Ижил Алтай Торгууд,  Хилчин, Хашхан Өвөрхангай, Хобби Эйс,  Хилчин Алтайн Барс, Хасу Мегастарс, SG Hawks, Өмнөговь Энержи гэсэн 9 баг, эрэгтэй 7 багууд оролцсон юм.

Эмэгтэй багуудаас Ulaanbaatar Pheonix VC баг, эрэгтэй төрөлд Хасу Мега Старс баг тус тус алтан медаль хүртлээ.

Мөн удаах байруудад эмэгтэй төрөлд:

II байр:Ховд ижил Алтай Торгууд баг

III байр: Хөвсгөл Эрчим баг

Эрэгтэй төрөлд:

II байр: Төв Миг клуб

III байр: SG Hawks багууд тодорсон юм