Тэшүүрийн сургалт

 

Тэшүүрийн сургалтын анги дүүргэлт бүрдсэн тул бүртгэл дууссан байна.

 

Ганцаарчилсан тэшүүрийн сургалт авах боломжтой. Бүртгүүлэх болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 8601 1666 утсаар холбогдоно уу.

 

Тэшүүрийн спортыг сонгон хичээллэснээр:​

    • Тэшүүрийн спорт нь бусад спортын төрлүүдээс хүний биеийн тэнцвэр болон үе холбоосуудыг илүү сайн хөгжүүлж, анхаарал төвлөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх давуу талтай.
    • Энэ онцлог байдал нь тэшүүрээр хичээллэж байсан хүүхэд залуучууд өөр спортоор суралцахад илүү дөхөм, спортод амжилт гаргахад маш сайн суурь болж өгдөг.
    • Энэхүү спорт нь бие бялдрыг өв тэгш хөгжүүлэхээс гадна тэсвэр хатуужилтай, өөртөө итгэлтэй, зөв төлөвшилтэй болгодог.
    • Сургуулийн насны хүүхдүүдэд уламжлалт аргаас гадна хөгжөөнт, тоглоомын аргаар сургалт зохион байгуулж орох тул таны хүүхэд чөлөөт цагаа хөгжилтэй, зөв боловсон, үр дүнтэй өнгөрөөх болно.