Бид зочид, үйлчлүүлэгчдээ бие, зан төлөвөө зөв зохистой авч явна гэдэгт найддаг. Садар самуун, доромж үг хэллэг, дохио зангаа, хэрүүл маргаан, зодоон цохион хийх гэх мэт үйлдлийг Мөсөн Өргөө хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ийм тохиолдол гарсан бол байгууламжаас албадан гаргах, эсвэл буруутай этгээдийг баривчлуулах шалтгаан болно.
Хэрэв ийм үйлдэл гарсан тохиолдолд өөрт хамгийн ойрхон байгаа тасалбар шалгагч юм уу ажилтанд нэн даруй мэдэгдэнэ үү.
Суудал өөрчлөх
Мөсөн Өргөөний удирдлага нь концерт, спортын тэмцээн уралдаан, аливаа арга хэмжээний онцлогоос хамаарч суудлын зохион байгуулалтыг өөрчлөн, шилжүүлэх эрхтэй.
Босож зогсох, хөгжөөн дэмжих
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Мөсөн өргөөг Монголын хамгийн их хөгжөөн дэмжигчид цугладаг, чимээ шуугиан ихтэй спортын байгууламжуудын нэг гэж онцолсон байдаг. Хэдийгээр бид спорт, урлагийн шүтэн бишрэгчдээ баярлуулах дуртай ч үндсэн дүрэм журмыг баримтлах, хуулийг дагах үүрэгтэй. Зарим шүтэн бишрэгчид зогсоод хөгжөөн дэмжих дуртай байдаг бол зарим нь суугаа байдлаар дэмжихийг илүүд үздэг. Суугаа байдалтай шүтэн бишрэгчид ямар ч саадгүйгээр суудлаасаа арга хэмжээг үзэх эрхтэй.
Манай зочдын дунд хөдөлгөөний бэрхшээлтэй олон үйлчлүүлэгчид байдаг бөгөөд тэд бусадтай адил зогсоогоороо үзэж чадахгүй. Эрхэм шүтэн бишрэгчид, фенүүдээсээ хүсэхэд өөрсдийн багаа дэмжиж байхдаа эргэн тойрныхоо хүмүүсийг ойлгож, эелдэг харьцахыг зөвлөе.
Биет зүйл шидэх
Аюулгүй байдлын үүднээс үзэгчдийг тоглолтын талбай руу аливаа зүйл шидэхийг хориглоно. Хэрэв тухайн үйлдэл ноцтой үр дагавар дагуулах боломжтой байсан, тийм үр дүнд хүрсэн бол тухайн үйлчлүүлэгчийг хар жагсаалтад оруулж, цаашид Мөсөн өргөөд ямар ч арга хэмжээний үед нэвтрүүлэхгүй.
Тоглолтын талбай руу нэвтрэх
Тоглолтын талбай, барилга байгууламжийн бусад хориотой бүсэд нэвтрэхийг хатуу хориглох бөгөөд ингэсэн этгээдийг байгууламжаас гаргах/баривчлуулахад ч хүргэж болзошгүй.
Хүүхэд мөрөн дээрээ авч явах, үүрэх, тэврэх
Аюулгүй байдлын үүднээс бага насны хүүхдийг мөрөн дээрээ авч явах, үүрэх, тэврэхийг хориглоно. Мөсөн өргөөний шал халтиргаатай байж болзошгүй тул үйлчлүүлэгч Та бусдын болон хувийн аюулгүй байдлаа сахина уу.
Тамхи татахыг хориглоно
Мөсөн Өргөө нь утаат болон электрон тамхи татахыг хориглодог. Тамхийг гадна талбайд зөвхөн тодорхой цэгүүдэд л татахыг зөвшөөрдөг болно.
Сэлгүүцэх, гуйлга гуйхыг хориглоно
Сэлгүүцэх/ мөнгө хандив гуйх/ авто тээврээр үйлчлэх болон бусад үйлчилгээний санал тавих/ бараа бүтээгдэхүүн болон ямар нэгэн үйлчилгээ сурталчлах/ зар сурталчилгааны самбар байршуулах, зар тараах/ сугалаа явуулах гэх мэт үйлдлийг Мөсөн Өргөөний дотор болон гадна хориглоно.
Хууль бусаар нэвтрэхийг хориглоно
Зөвхөн урилгатай зочид, хамтран ажиллагсад болон хүчин төгөлдөр тасалбартай үйлчлүүлэгчид Мөсөн Өргөөд нэвтэрч болно.
Авто машиныг буруу байрлуулах, хориглосон газарт байрлуулах
Зам, голын зам, зүлэг, хөдөлгөөнт зам дээр авто тээврийн хэрэгсэл байршуулж зогсоохыг хориглоно. Бүх зочин манай хамгаалалт аюулгүй байдал, замын хөдөлгөөн болон зогсоолын ажилчдын заавар зөвлөмжийг дагана. Зөрчил гаргагчдад орон нутгийн цагдаа торгууль ногдуулж болох бөгөөд тээврийн хэрэгсэл эзэмшигчийн өөрийнх нь зардлаар ачиж нүүлгэнэ.
Авто машины зогсоол, зам
Авто машины зогсоол, авто замыг аюулгүй бөгөөд хариуцлагатай ашиглахыг зөвлөж байна. Авто зогсоолын талбай болон авто зам дээр дрифт хийх, уралдах, орц, гарц, зорчих хэсгийг хааж автомашин байрлуулах, тэмдэг тэмдэглэгээ зөрчихийг хориглоно. Авто замын хэрэглээг холилдуулахгүй байх /хүнд даацын машин үйлчлүүлэгчдийн замаар зорчихгүй, зогсохгүй г.м./.
Бөмбөг тоглох, дугуйт тэшүүрээр гулгах
Эрсдэлтэй гэж үздэг тул Мөсөн Өргөөний гадна болон дотор талд бөмбөг тоглох, дугуйт тэшүүрээр гулгахыг хориглоно. Дугуйт тэшүүрээр гулгасан тохиолдолд тэшүүрийг тайлахыг шаардах болно.
Тээврийн хэрэгслээр ойрхон дагах
Авто зогсоол болон зогсоолын талбайд бусдын тээврийн хэрэгслийг ойрхон дагаж явахыг зөвшөөрнө. Нэг тээврийн хэрэгсэлд нэг зогсоол ногдоно. Мах шарагч ашиглах тохиолдолд “Ил галын журмыг” дагана.
Ил галын журам
Мөсөн Өргөөний эзэмшил газарт ил гал* гаргахыг хориглоно.
*Зөвхөн авто зогсоол дээр аюулгүй байдлаа сайтар хангасан нөхцөлд хувийн мах шарагч хэрэглэхийг зөвшөөрнө. Явган хүний зам, халхавчтай болон халхавчгүй барилга байгууламжийн ойролцоо, барилга байгууламж болон үйлчлүүлэгчдийн эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй газар мах шарагч хэрэглэхийг хориглоно.
Бут, сөөг, ургамал гэмтээх, барилга байгууламжийн гадаад үзэмжийг алдагдуулах
Удирдлагын зөвшөөрөлгүйгээр хэн ч эзэмшил газрын мод, бут сөөг, цэцэг, ургамал, шимт хөрс, ширгийг огтлох, таслах, нүүлгэн шилжүүлэхийг хориглоно. Байгууламжийн гадаргуу болон түүний бүтэц, дагалдах хэрэгсэл, эд хөрөнгийг гэмтээх, эвдэх, нүүлгэн шилжүүлэхийг хориглоно.
Дрон/Нисгэгчгүй нисэх төхөөрөмж
Зочид, үзэгчид, түрээслэгчид, сурталчлагч нар болон эд хөрөнгийн аюулгүй байдал, нууцлалыг хамгаалах үүднээс манай автомашины зогсоол, эзэмшлийн болон түрээсийн талбай дээрх агаарын орон зайд зөвшөөрөлгүйгээр дрон/UAS/UAV ашиглах, ажиллуулахыг хориглоно.
Торгууль
Мөсөн Өргөөний бодлого, дүрэм журам болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд барилга байгууламжаас албадан гаргах, торгох, хуулийн арга хэмжээ авч болно. Мөн зөрчил гаргагчдыг Мөсөн Өргөөний цаашдын арга хэмжээнүүдэд оролцохыг хориглож, хар жагсаалтад оруулж болзошгүй. Арга хэмжээ авхуулсан тал нь бичгээр хүсэлт, гомдол гаргаж болно.