Хархорум хөгжмийн фестивал хоёрдахь удаагаа амжилттай боллоо.

2023/06/10 10:56

Степпe Аренагаас “Хархорум–Дүрслэх урлаг, хөгжмийн наадам”-ыг хоёр дахь жилдээ “Eclipse” нэртэйгээр зохион байгуулж, тус наадмын хүрээнд болох олон улсын визуал болон дуу авиан дүрслэлийн үзэсгэлэндээ дэлхийд нэрд гарсан олон улсын уран бүтээлчид болон Монголын контемпорари уран бүтээлчид уригдан оролцлоо.

Үзэсгэлэнд оролцож буй орон зайн инстоляц, визуал, дуу авиан дүрслэлийн бүтээлүүдийг 2023 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн 18.00 цагаас эхлэн өглөөний 06.00 цаг хүртэл хөгжмийн наадам явагдаж байх үеэр гадаа орон зайнд нээлттэй, үнэ төлбөргүй гаргасан юм. Үзэсгэлэнгийн куратораар 976 Арт Галерей ажиллав.

Олон улсын уран бүтээлчид: Alva Noto (Carsten Nicolai), Герман хөгжмийн зохиолч, дуу авиан уран бүтээлч Efren Mur, Испани дижитал уран бүтээлч Frank Bretschneider, Герман хөгжмийн зохиолч, хөгжимчин, видео уран бүтээлч Joёlle Snaith, Англи аудио визуал уран бүтээлч Pedro Maia, Португал кино найруулагч Rainer Kohlberger, Aвстри визуал уран бүтээлч, кино найруулагч Ryoichi Kurokawa, Япон уран бүтээлч Sam Rolfes, Aмерик виртуал перформанс уран бүтээлч Simon Mayers.

Монгол уран бүтээлчид: Ж.Ариунтуяа, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваажаргал, Г.Мөнхболор Б.Мөнхзул.