Тал нутгийн мөсөн шоу амжилттай зохион байгуулагдлаа

2023/01/28 11:38

Тал нутгийн мөсөн шоу буюу “Grass land on Ice 2023″ уран гулгалтын анхны шоу тоглолт Улаанбаатар хотод хоёр хоног зохиогдлоо. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан юм.