“Щелкунчик ба гайхамшгийн орон” медиа арт балетийн бүжгэн жүжиг амжилттай зохион байгуулагдлаа.

2023/01/02 11:37

Steppe Arena нь Монголдоо анхны гэсэн тодотголтой маш олон арга хэмжээ зохион байгуулсны нэг нь “Щелкунчик ба гайхамшгийн орон” медиа арт балетын бүжгэн жүжиг байлаа. Анхны гэж онцолсны учир нь тайзны урлагийг 3D art, graphic design, дэлхийн хэмжээний дуугаралт, хөгжим, гэрэлтүүлэгтэй хослуулан балетад дурлагч үзэгчдийн хүртээл болгосон юм. Тоглолт 3 хоног үргэлжилсэн бөгөөд нийт 100 гаран уран бүтээлч оролцсон юм.