Дуучин Укагийн бие даасан тоглолт боллоо

2022/06/12 09:51

Степпе Аренад анх удаа уран бүтээлийн бие даасан тоглолт боллоо. Энэ тоглолт нь “Dance with me” нэрээр Дуучин Укагийн тоглолт байсан юм. 2022/06/10,11 өдрүүдэд болсон бөгөөд мянга мянган үзэгчдийн халуун алга ташилт, сэтгэл хөдлөл, чанартай дуугаралт, дэлхийн стандартын гэрэлтүүлэг, амьд хөгжимтэй хосолсон зэргээрээ онцлог байлаа.