Влад Маринеску: Монголчууд “Их Дуулга”-ыг маш сайн зохион байгууллаа

2022/06/26 11:37

Гурав хоног монголчуудыг "Мөсөн өргөө"-нд уясан жүдо бөхийн Их Дуулга тэмцээн (2022.06.26) өндөрлөж, дүнгээ гаргалаа. Нийт 30 орны 260 жүдоч өрсөлдөж, багийн дүнгээр ОХУ тэргүүлж, Япон, Монгол удаалсан.

Гурав хоног монголчуудыг “Мөсөн өргөө”-нд уясан жүдо бөхийн Их Дуулга тэмцээн (2022.06.26) өндөрлөж, дүнгээ гаргалаа. Нийт 30 орны 260 жүдоч өрсөлдөж, багийн дүнгээр ОХУ тэргүүлж, Япон, Монгол удаалсан.

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) Ерөнхий захирал Влад Маринеску тэмцээний дараа Улаанбаатар Их Дуулга тэмцээнийг дүгнэлээ.

Влад Маринеску “Улаанбаатар Их Дуулга дараагийн олимпын эрхийн оноо өгөх анхны тэмцээн байлаа. Тэмцээнийг зохион байгуулах хорооноос Монголын Засгийн газар, Жүдо бөхийн холбоотойгоо хамтран, маш их ажил хийжээ. Жүдочдыг энд аз жаргалтай байхыг нь харахад тун сайхан байлаа. Эерэг сайхан үе их байсан тул аль нэгийг нь онцлоход амаргүй байна. Барилдааны дараа хүүхдүүд тамирчдаас гарын үсэг авч, хамт зургаа авхуулж байгаа нь их таалагдлаа. Жүдочдын ажил бол медаль авахад биш хүүхэд багачуудад урам зориг өгөхөд оршдог. Монгол хүүхдүүд энэ үеэ хэзээ ч мартахгүй дурсан санах болно гэдэгт итгэлтэй байна” гэж ярилаа.

Эх сурвалж: Влад Маринеску: Монголчууд “Их Дуулга”-ыг маш сайн зохион байгууллаа (zindaa.mn)