Анхны уран гулгалтын сургалтын төгсөлтийн баяр боллоо

2022/08/08 14:14

60 жилийн дараа Монголд анх удаа дэлхийн стандартын мөсөн талбайд уран гулгалтын богино хугацааны сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг Япон Улсаас урилгаар ирж багшилсан Г.Марал-Эрдэнэ багш түүний ээж А.Шинэсаран, туслах багш О.Мишээл нарт талархал илэрхийлье. Нийт 14 хоногийн хугацаанд 6 удаагийн оролттойгоор явагдсан бөгөөд цаашид уран гулгалтын спортод Монгол тамирчид амжилт гаргах боломж, чадвар, авьяас байгааг Г.Марал-Эрдэнэ багш онцоллоо. 4-35 насны 50 орчим тамирчид хамрагдаж ур чадвараа дээшлүүллээ.