• Тоглолтын өдөр: 2024-06-01
  • Эхлэх цаг: 10: 30 AM
  • Хаалга нээх цаг: 09:30
  • Тасалбарын үнэ: 30.000-100.000

NOMADIC MASTERS – 2024

AVE & MESA Nomadic Masters – Spring тэмцээнийг $100,000 шагналын сантайгаар зарлаж байна. 

2022 онд AIC Steppe Arena-д 5000 үзэгчдийн өмнө NKT, IHC-ийн финал болон dobu-ийн 1v5 clutch, Impression-ийн сэтгэл догдлуулсан мөчөөр дуусаж байсан Nomadic Masters тэмцээн нь $100,000 -ийн шагналын сантайгаар эргэн ирлээ. 

МESA болон AVE хамтран Монгол улсын Улаанбаатар хотноо Европ, Ази багуудын дунд LAN хэлбэрээр 2024 оны 5 сарын 28-аас 6 сарын 2-ны өдрүүдэд $100,000 -ийн шагналын сантайгаар зохион байгуулахаар боллоо. 

8 багуудын дунд явагдах тус тэмцээнд урилгаар оролцох OG, The MongolZ, Lynn Vision багуудыг зарласан ба тун удахгүй үлдсэн багуудыг зарлана. Харин үлдсэн хоёр эрхийг Монгол багууддаа олгож байгаа ба 4-р сард явагдах MPS Spring 24 тэмцээн болон 5 сард явагдах MPS Finals тэмцээний ялагчид тус хоёр эрхийг авна. 

Тэмцээний тоглолтууд 5 сарын 28-30 өдрүүдэд LAN Studio байдлаар явагдах бол 6 сарын 1, 2-ны өдрүүдэд 2 өдрийн турш AIC Steppe Arena-д финалын тоглолтууд үргэлжлэх юм. 

Сэтгэл догдлуулсан тоглолтуудыг дэргэдээс нь үзэх Early Bird тасалбараа яг одоо амжиж аваарай!

Тасалбар:

Regular – Аренагийн үндсэн суудал

Fan zone A – А бүсийн суудал

Fan zone B – В бүс буюу тайзанд хамгийн ойр суудал

Nomadic Masters stage plan

 

Тоглолтын хуваарь:

Nomadic Masters agenda

 

Анхааруулга: 

Тасалбарт суудал заагаагүй болно
13-аас дээш насны хүүхэд тасалбар худалдан авч орно.
Гаднаас уух болон идэх зүйл оруулахгүй.
Тамирчдын хэсэг рүү зөвхөн мандат бүхий зөвшөөрөлтэй хүмүүс нэвтэрнэ.
Зогсоол төлбөртэй. Эхний 3 цаг нийт 1000 төгрөг. 4 дэх цагаас цаг тутам 1000 төгрөг. Зогсоолын төлбөрийг AIC Steppe Arena компаний зогсоолын киоск, мобайл апп, вебсайт болон бэлэн мөнгөөр төлөх боломжтой.
Зарагдсан тасалбарыг буцаахгүй тул та сонголтоо сайтар шалгаж хийнэ үү.

  • Тоглолтын өдөр: 2024-06-01
  • Эхлэх цаг: 10:30
  • Хаалга нээх цаг: 09:30
  • Тасалбарын үнэ: 30.000-100.000