• Тоглолтын өдөр: 2022-12-31
  • Эхлэх цаг: 8: 00 AM
  • Хаалга нээх цаг: 19:30
  • Тасалбарын үнэ: 59,000₮ - 119,000₮

ЩЕЛКУНЧИК БА ГАЙХАМШГИЙН ОРОН медиа арт балет

“Степпе Арена” болон “Элит балет” хамтран Монголдоо анх удаа “Щелкунчик ба гайхамшгийн орон” медиа арт бүжгэн жүжгийг зохион байгуулах гэж байна.

Ерөнхий найруулагч, бүжиг дэглээч: Ц. Цолмонбуд

Найруулагч, бүжиг дэглээч: Чон Хэ Юүн

Туслах найруулагч, бүжиг дэглээч: Б. Мөнхнаран

Дүрүүдэд: Олон улсын балетын тэмцээний шагналт, Солонгос, Монголын шилдэг залуу уран бүтээлчид болон Циркийн уран бүтээлчид оролцоно.

Үргэлжлэх хугацаа: 100 минут

 

Эдүгээ хүртэл дэлхийн сонгодог урлагийн урын санд томоохон байр суурийг эзэлсэн “Щелкунчик” (The Nutcracker) балетын жүжгийг “Элит балет” компани нь ерөнхий найруулагч Ц.Цолмонбудын найруулгаар 2019 онд Солонгосын үзэгчдэд толилуулсан юм. 2021 онд дахин шинэчлэн тоглохдоо медиа арт урлагтай хослуулсан нь Солонгосын үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ.

Үүгээр “Элит балет” компани нь медиа арт урлагийг балетын урлагтай хослуулснаараа олон улсад анхдагч болж чадсан юм.

“Щелкунчик ба гайхамшгийн орон” медиа арт балетын бүжгэн жүжигт гарах Клара охины зүүдэнд тохиолдох Хулганы орон, Цасны орон, Гайхамшгийн орон зэрэг шидэт ертөнцийг бодит мэт төсөөлөгдөхүйцээр бүтээн Projection Mapping, Hologram, 3D background, Video effects бүхий шинэлэг шийдэл, сүүлийн үеийн технологийг ашиглан Монголд урьд өмнө тоглогдож байгаагүй ид шидийн мэт гайхалтай уран бүтээлийг туурвихад бэлэн болоод байна.

 

 

Тоглолтын хуваарь:

2022.12.31-нд  20:30 цагт

2023.01.01-нд  17:00 цагт

2023.01.02-нд  20:30 цагт

VIP ширээний меню

Fingerfood      Chicken drummet x 12
                              Shrimp with sauce x 12
                              Seasoned scallops x 12
                              Bruschetta ham x 12

Dessert           Chocolate Mousse cake x 6

Wine              Cartagena – Coastal Red x 1
                         Cartagena – Reisling x1

Soft drinks     Millenia Still – x 6
                             Millenia Sparkling x 6
                             Coke × 6

 

12-р сарын 31-ний өдрийн тоглолт нь илүү онцгой бөгөөд он гаргах нэмэлт хөтөлбөр, үзүүлбэр, олон олон гэнэтийн бэлэг багтсан.

  • Тоглолтын өдөр: 2022-12-31
  • Эхлэх цаг:
  • Хаалга нээх цаг: 19:30
  • Тасалбарын үнэ: 59,000₮ - 119,000₮