• Тоглолтын өдөр: 2026-11-14
  • Эхлэх цаг: 12: 0 PM
  • Хаалга нээх цаг: 12:00
  • Тасалбарын үнэ:

Imagine Art Festival 2026

Өсвөр үеийнхнийг соёл, боловсролоор дамжуулан дэмжих, нийгэмд эерэг нөлөөлөл түгээх зорилготой “Гончигсумлаа сан” нь үйл ажиллагааныхаа цар хүрээг жил бүр өргөжүүлэн ажиллаж байна.

 

“Imagine” гар зургийн уралдааныг арт фестиваль болгон өргөжүүлснээр хүүхэд, залуусын бүтээлч сэтгэлгээ, авьяас чадварыг дэмжих, урлагаар дамжуулан нийгэмд эерэг үнэ цэн түгээхээс гадна ивээн тэтгэгч, хамтрагч байгууллагуудад нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын хөгжилд бодит хувь нэмэр оруулах, хэрэгжүүлж буй санаачилгаа олон нийтэд таниулах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна.

 

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус уралдаанд 750 гаруй хүүхэд, залуус оролцож, өөрсдийн төсөөлөл, үзэл бодол, бүтээлч сэтгэлгээг уран бүтээлээрээ илэрхийлжээ. Энэ жил таван жилийн ойгоо тохиолдуулан уралдааны цар хүрээг тэлж, урлаг, технологи, бүтээлч оролцоог хослуулсан илүү өргөн хүрээтэй хөтөлбөрөөр зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

“Imagine” арт фестиваль болон гар зургийн уралдааны шагнал гардуулах ёслол 2026 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд AIC Степпе Аренад болох бөгөөд энэ жилийн фестиваль дараах онцлог хөтөлбөрүүдтэй байна.

  • Тоглолтын өдөр: 2026-11-14
  • Эхлэх цаг: 13:00
  • Хаалга нээх цаг: 12:00
  • Тасалбарын үнэ: