Спортын салбарын оны шилдэг бүтээн байгуулалтаар тодорлоо
Hwh

Спортын салбарын оны шилдэг бүтээн байгуулалтаар тодорлоо

2022/01/26

Монголын үндэсний олимпын хорооны дээд шагнал "Бөртэ Чоно 2021" ёслолын ажиллагаа болж, оны шилдэгүүдээ тодрууллаа.

Спортын салбарын оны шилдэг бүтээн байгуулалтаар "Мөсөн-Өргөө" цогцолбор шалгарав. Энэхүү бүтээн байгуулалт нь Олон улсын олимпын хорооны баримтлах стандарт буюу 60х30 метрийн хэмжээстэй мөсөн гулгуурын талбайтай Монголын анхны мөсөн өргөө гэдгээрээ онцлог.

Степпе Арена буюу Мөсөн өргөө нь ашиглалтын 7800 м.кв талбайтай, 2600-3600 үзэгчийн суудалтай, шүүгч, тамирчдын хувцас солих таван өрөөтэй, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх өрөөнөөс гадна хэвлэлийн хурал болон сургалт хийхэд зориулсан 80-100 хүний багтаамж бүхий хурал, уулзалтын танхимуудтай, олон улсын стандартын дагуу баригдсан цогцолбор байгууламж юм. Мөсөн өргөө байгуулагдсанаар Монголчууд өвлийн спортын зарим төрлөөр эх орондоо бэлтгэл сургуулилтаа хийх, цаашлаад тив, дэлхийн тэмцээн уралдаанд амжилт гаргах бүрэн боломжтой болж байна.